Ажилсаар л байна


Ухаан жолоогүй ажилсаар л байна, Одоо ер нь номны хавтас хийхдээ урьд нь гарч байгаагүй содон өнгө ашиглаж байхгүй бол номын дэлгүүрт баахан ижил өнгөтэй хавтаснууд болчихжээ, Энэ мэйр марзан нэртэй бгааз, Би одоогоос бараг 4-н жилийн өмнө "Эр бэлэг эрхтэнг хэрхэн томруулах вэ" гэдэг ном хийж байсын тэгсэн нэг өдөр орчуулагч ахтай таарсан чинь ахынх нь тэр ном үнэн зарагддаггүэээ гэж байсын уул нь ч хэрэгтэй хүндээ хэрэгтэй л байх л даа гэв ч нэрээ буруу сонгосных "зөвхөн эрчүүдэд " ч юмуу тийм нэр өгөх байсын би л лав хүнээс тийм нэртэй ном авахгүй байхаа иймийн учир зохиолч орчуулагчид минь номныхоо нэрийг зөв сонгоорой,

Чаддаг хүнээр нь хийлгэ


Монголын нийт ном зохиогчдын ихэнх нь ахийн дүү хямдхан шиг хавтас хийгээд өг гэдэг тэр нь цөөн өнгө орсон хавтасыг хэлж байгаан сайхан ном хийчээд мөнгөндөө таталдаж хэвлүүлэх нь харамсалтай, Мөн бас нэг хэсэг нь аль 90н оны зураг барьчихсан ирнэ тэгснээ энэ манай нутаг бгаан гэнэ тэнгэр нэмээд томоор гарчгийг нь тавьчих гэнэ миний хэрэг байгаа ч юмуу даа гүй юу тэгээд тэрнийх нь эцсийн дүн номын дэлгүүрүүдээр хогоороо байгаа нэг уул тэнгэр нэр гээл комиссын дизайн юмуу хаашаа юм ккк, За за дизайнерийнхээ үгийг авч бай айн, Бид энүүгээр чинь олон жил ажилласан улс, Мэргэжлийн юмыг мэргэжлийн хүнээр нь л хийлгэ айн, photoshop мэддэг гээд дизайнер болчихгүй шүү дээ, Дуу мэддэг гээд дуучин болчихдоггүй л биз дээ

МИНИЙ НУТГААС НҮДЭЭ АВ,


Хvvе ээ наана чинь миний тоглож өссөн ой юу ч гүй болчихжээ араач дээ сураг сонсохнээн хятдууд манай Монголчуудаар огтлуулсан гэхийн, Манайнхаан байгаль дэлхийгээ хайрлъяаа үнэхээр аймар харагдаж байна лээ тэр ойн байцаагч гэж байдаг биз дээ муу FU.. чинь үхснээ харж байдаг байнаа, Хүн бурханы оронд очихдоо 3н зүйлийг хийсэн байх ёстой гэсэн 1, үр удмаа үлдээх 2, ном хийх 3, мод тарисан байх ёстой гэжаагаа тэр FU..ууд эсрэгээр нь хийж байгаам чинь тамд шатна даа, хайран мод байгаль минь тиймээ,

Vндсэрхэг vзэл


Зиаг нэг юм хэлмээр санагдав, Юуны тухай вэ гэвэл үндсэрхэг үзлийн тухай юм л даа Үндсэрхэг үзэлтэн гээд толгой дээрээ сүлд шивчээд гудамжаар алхах биш үзэл бодолдоо үнэнч байж үйл хөдлөлөөрөө харуулах хэрэгтэй мөнүү. Бид өөрсдөө цөөхөн хэдүүлэхнээ болохоор үндсэрхэг байхгүй бол болохгүй шүү дээ жишээ нь би Монгол дээлтэй хөөрхөн Монгол хүү зураад интернэтэд тавьбал гадны паагий нар үзээд ийм улс үндэстэнгүүд байдын байна гээл энэ зүгээр өчүүхэн жишээ л дээ Даярга миний бие өөрийн чадах хэмжээндээ л улсаа сурталчилах юм дөө,

Зиаг бас нэг хөрөг


Энэ миний найзуудын нэг юмаа зураад өг гээдээ, Лаг гитар тоголдог залуу байгаа юмаа, Ер нь хүн өөрийн гэсэн сонирхолтой байх нь маш чухал шүү, Ингээд юм нэмээд байхаар гайгүй бүтээлүүд маань архивлагдаад далд орчоод байхын та нар энийг доошлуулаад OLDER POSTS гэж байгаа тэрэн дээр заавал дараад цааш нь үзээрэй лаг лаг ажилууд байгаа шүү,

Гараараа жаал таталбар хийлээ


Энэ чадалтай чадвартай дуучин шүү түүний дуунд бүгэд л дуртай би ч дээ ккк BX-ээ чамайг үнэхээр их үнэлж явдаг шүү, Гараараа зуралгүй удсан байна шүү Монголынхоо шинэ залуу үеийнхэндээ бүгдэд нь амжилт хүсий энэ зургийг 128гр-ын шохойтой цаасан дээр zibra гэдэг хар тосон балаар зурлаа ккк,

Бас нэг ийм хавтас хийсэн юм байна


Аан энэ сэтгүүлийн ганц л дугаар дээр нь ажиллаж байсын тэр нь энэ ккк, Сайхан filuud нэмж байнаа блогтой гэдгээ ухаарсымуу эсвэл хүн их ороод байхаар нь урамшсымуу хаашаа юм, Юутай ч бүтээлүүдээ нэмээл байнаа,

7 САРЫН 1


Энэ муухай аймшигтай өдөр шүү, Ажилаа тараад гэртээ харихаас ч айж байлаа, Би хэн нэгнийх нь талд орох гэсэнгүй зүгээр л энэ өдрийг эргэн дурсаж байна, Зарим нэг нь МАХН зориуд байраа шатаасан гэхийн учир нь газар нь үнэтэй байсан юм байх оооо, Зарим нэг нь Магнай сонгуулиар 100,000$-с хол давсан мөнгө зарсан тэрэндээ уурлаж хүмүүст мөнгө тараан турхирсан гэхийн, Өөр бас нэг хэсэг нь баривчлагдсан 700 гаруй иргэний 40н хэд нь л сонгуулиа өгсөн байна гэхийн тэгснээ миний саналыг луйвардчихлаа гэхийн Мэдэхгүй ээ мэдэхгүй юутай ч аймшигтай л үйл явдал болсон шүү түүнийг би дүрслэн зурлаа, Ийм явдал дахин бүү давтагдаасай,

Майкл Жексон таалал төгслөө



Майкл Жексон 50 насандаа энэ Пүрэв гаригт таалал төгслөө. Яанаа энэ хайрлаж явдаг одууд маань яагаад хорвоогийн мөнх бусыг үзүүлээд байна даа харамсалтай, Юу юунаас илүү Дамчаагуай л харамсалтай байна, Монголын улс төрчид үнэхээр харалган юмаа, За за дандаа л бараан саарал юм биччихлээ,

Монгол Улсын Ардын жүжигчин


Б.Дамчаа хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Хамгийн энгийн хүн хамгийн агуу байдаг гэж үнэн.Таны хийж бүтээсэн ажил, уран бүтээл, олон сайхан дүрүүд кино урлагын түүхэнд болон Монголын ард түмний сэтгэл зүрхэнд үүрд мөнхрөн үлдэх болно. Гэр бүл үр хүүхэд, хамаатан сандан ойр дотных нь бүх хүмүүст гүнээ эмгэнэл илэрхийлж байна. Даярга миний бие хэзээ нэгэн цагт энэ хүнтэй гар барьж ярьж хэлэхийг нь сонсох юмсан гэж боддог байлаа, Ум мани бад ми хум

Би ЭРДЭНЭТИЙН хүү


Заааг энэ миний нутаг шүү дээ, Нутгаасаа яваад олон жил болжээ. Зундаа сэрүүн өвөлдөө дулаахан, дэд бүтэц сайтай цэвэрхэн ёстой л бурхан бумбын орон доо, Нээх сайхан зугаалах маягаар явхынсаан замаараа Орхон гол дээр саатаал загас магас бариал мөнүү, Энэ завшааныг ашиглаад нутаг нэгтнүүддээ зун тэнд уулзы гээд MCийн төлөө дууг зориулы ккк

СУРАХ БИЧИГИЙН АЖИЛ ДУУСЛАА


Ёооох нэг ажил ч гэсэн дууслаа одоо ч зүгээр л нульдаг болжээ 5 хоногт л бага ангийн нэг номны зураг дизаныг нь хийдэг болжээ, Миний үг үсгийн алдаа их гаргадагийг манайнхан мэднэ дээ нэг удаа ккк бодсон чин л инээд хүрээд байхын Шилдэг 9н эмэгтэйг хэвлэл мэдээллийнхэн шалгаруулах болвоо тэгсэн мань чинь орон даяар шалгаруулж байна гэснийг нь ккк орон дээр шалгаруулж байна гээд бичээд хэдэн мянган сонин дээр хэвлүүлээд алуулж билээ Шилдэг 9н эмэгтэйг орон дээр шалгаруулж байна гэснээ баахан хүүхний зура
гтай реклам болоод ккк, Утгыг нь оронгоор нь эргүүлсэн бгааз дээ эцэст нь хэлэхэд хийлгэж байгаа юмаа заавал хэвлээд өөр хүнээр уншуулж байгаарай тэгэхгүй бол алдаа нь мэдэгддэггүй юм шүү!

Бас нэг зөвлөгөө


Бид яагаад офсэт хэвлэлийг сонгодог вэ? Энэхүү хэвлэл нь нягтрал сайтай багадаа л гэхэд 300dpi Мөн фото зураг шиг шаралдаггүй өнгөө алддаггүй юм, Бас хамгийн сайн цаас бол сонины чаас байдаг гэжаагаа, Монголд саяханаас дижитал принт гэж орж ирсэн энэ бол том хэмжээтэй болон олон тоогоор хэвлэх боломжтой принтэр л гэсэн үг гэхдээ 4н өнгө нь бие биен дээрээ тогтох чадвар муу өнгөө алдах магадлалтай гэхдээ өнгө будаг хэвлэлт нь бол тасархай тэрүүгээр хэвлүүлээд бүрүүлчихсэн цагт бол лайтай лайтай гэвч үнийн хувьд хямдхан хэвлэлийн үйлдвэрийн үнэнээс 1 дахин үнэтэй дээ,

Хэвлүүлэх ажил гардаг уу?


Зиаг манайнхан саынуу? Ойрд тендэр мэндэр гээд завгүй л байгаад байлаа, Тэгэхээр нэг зөвлөгөө өгий гэж бодлоо, Манай УБ-т 360 гаруй хэвлэх үйлдвэрүүд байдаг гэжаагаа тэднээс тоотой хэдэн үйлдвэр нь л 4-6н өнгийн машинтай энэ нь юу гэсэн үг вэ гэвэл сайн хэвлэлийн үйлдвэр гэсэн үг ерөнхийдөө бусад нь 1-2 өнгийн машинтай гэсэн үг хэвлэгчид нь нэг өнгөөрөө хэвлэж дуусчаад FU... гэж хараагаад булаа угаагаад дараагийн өнгөө хэвлэнэ гэсэн үг л дээ усан будгийг нэг бийрээрээ 4н энгийг холиул хиртээд хог болдог тэгүүл үүнтэй адил бидний хэвлүүлэхээр өгсөн ажил хог л болно, хэвлэл нь өөрөө 4 өнгөнөөс бүтнэ тэр 4 өнгө нь бас дараалалтай хэвлэгдэнэ гэтэл би хэвлэгч гэж бодий надад 1 өнгийн машин бгаа тэгүүл би хамгийн сүүлд хар өнгөө хэвэлчихлээ би дахиад булаа угаагаад шинэ юм хэвлий гэхээр яахуу залхуу хүрнэ биз дээ тэгээл дараагийн ажилийн хараа эхлээд явчихна, Үнэ хямд гээд өгсөн юм маань хямдхан л харагдана шүү дээ мөнүү

Халзан толгой 2 соёо Цэцээ


Зиаг хайнга дуучин Цэцээг зурчихлаа, Угаасаа өвөрмөц царайтай болохоор хайнга болжийно, Ингээд блогийн зочиддоо хандаж хэлэхэд Ерөнхий сайд Цэцээ 2 туулайнуудад дургүй юм байна лээ ккк, Харин Цэцээдээ хандаж хэлэхэд за за хэлэх үг алгааааа, Сак сак дуунуудтай шүү амжилт, Манай Монголын залуус дор бүрнээ л майр болжээ, Хүн амжилтанд хүрэхийн тулд 90% нь сонголт байдаг гэсэн 50% ч билүү юутай ч яг юуг бусдаас илүү чаддагаа олооорой миний хувьд үг үсгийн алдааг л сайн гаргадаг дааа ккк, За нахисан Цэцээдээ амжилт хүсчий,

Зиаг Даярга миний бие

Зиаг Даярга миний бие нойгоо болоод байнаа саяхан шивээс нэмсэн чинь, Нvдний булай боллоо, Намайг Монгол хэлэндээ мууг мэднэ дээ тэгсэн биен дээрээ vг vсгийн алдаа гаргачихдиймдаа монгол хэлний багш маань хараацын болуу шөрмөс нь татна матна гээд байсан чинь ёстой л fu... юмаа, Одоо засуулна даа хараал идэг хvмvvс миний номон дээр vг vсгийн алдаа гаргачихаж гэвэл нь гараа vзvvлээд наадах чинь юу ч биш гэж байхаас, ккк Ээээээ нvдний булааййй нойгооо нойгооо, хаашаа харж vхнээ ккк,

Миний хийсэн сурах бичгүүд


Миний охин миний хийсэн сурах бичгийг vзнэ. 10-н жилийн сурах бичгүүдээс өөрийнхөө зурж дизайндсан номнуудаа толилуулж байна, Нэг л мэдэхэд мэйр их сурах бичиг хийсэн байна шүү, Одоогоор сонгууль дууссан боловч сурах бичгийн ажил маань ороод ирлээ энэ тоог нэмэхээр дахиал борив бохисхийлгүй ажиллаж байна даа, Сурах бичгийн ажил ч бас л лай шүү. Би нээрээ ерөнхий сайд Баяр, Бас хууль зүйн яамны сайд УИХ гишүүн Мөнх-Оргил, ИЗН-ын Зоригт,
УИХ гишүүн Сайханбилэг өөр хэн хэнч билээ тэдний сонгуулийн ажилуудаас хийсэн тэр их хүмүүст хүрсэн байна лээ комик момик хөрөг мөрөг гээл таалагдах нэгэнд нь таалагдсан байхаа,

УЛААН ЗАГАЛМАЙ


70ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХVРГЭЕ! УЛААН ЗАГАЛМАЙТАЙ хамтарч ажиллаад 5-н жилийг ардаа орхичээ, Мэнд дэвшүүлэхгүй бол алдас болох байлгүй дээ. Олон жил хvмvvyлэг энэрэнгvй vйлсийг дэлгэрvvлэхэд нь тусаллаа даа хөөрхий, Улаан загалмайн ах эгч найз нартаа бүгдэд нь баяр хvргий тэр дундаа ДОХ-ын Нямка Сараа Олон улсын Отук эгчидээ Газар тариалангийн Болдкоо ах Золоо 2т Мөн Ганц дайчин ганцаардахгүй гээд цусны Энхээ эгчдээ/ нээрээ нөгөө плакатыг чинь хийцэн шүү / Залуусын үлгэр дуурайлал Ууганаа ах найздаа, Удирддаг ажил хийдэг Пvvжээ эгч болон / дээр яагаад хvн загнаад байсан бээ?/ О дарга нартаа бишээ Отгон дарга нартаа амьдрал тань үйл хэрэг шигээ ариухан цагаахан байх болтугай гэж хvсэн ерөөгөөд баяр хvргий, Даярга миний бие хvмvvyлэг энэрэнгvй vйлсийг ямагт дээдэлж явнаа,

Миний бүтээл


Зааг зургийг хараад л ойлгосон байхаа, Миний зургаар дэвтэрийн нүүр хийсэн UB PRINT-ийнхэнд баярлалаа УБИ бол Монголдоо байгаа цөөн хэдэн сайн үйлдвэрүүдийн нэг гэдэгтээ хэн ч маргахгүй байхаа, Гэхдээ энэ зурагнууд зарим хүмүүст аль хэдийн танил болсон л доо Монгол шуудан ХК-ийн мөнгөний дугтуй мөн ЕС заншил номны хавтас гээд л зармийг нь санадаггүй ээ, Одоо би олон олон байгууллагуудтай хамтран ажиллаж сайн бүтээлүүд ихийг хийнээ, Даяргатай холбогдох ID байгаа шүү гоё гоё санаа саналууд байвал нь хэлээрэй хамтрий ямар и бичдийн бээ үг үсгийн алдааг бол нульжаагааз монгол хэлний багш маань уншуул шөрмөс нь татах байхдаа ккк за за өөр юмгүй шив дээ! түр бака

Зун цаг ч хаяанд ирлээ дээ!


Өнөөдөр дулаахан өдөр байлаа, Саяхан би охинтой болсноо хэлж байсан даа тэгүүл охин маань ийм том болжоогоо ш дээ, Надтай их адилхан байна уу? Би өмнө нь шөнө харихаа мэдэхгүй л ажилдаг байсан чинь одоо юун ажиллах гэртээ харихын түүс болдог болчихлоо, Муухай үрээ санаад зүгээр байж суух аргагүй боллоо, Эхнэртээ хайртай шүү чи минь л намайг ойлгож хүндэлж хайралдаг болохоор миний бүх зүйл амархан бүтэж амжилттай ажилдаг шүү, 3лаа намайг амарахаар заналтай нь аргагүй шооппинг хийнээ хамгийн сүүлд хэзээ шооппинг хийснээ мартсан байна ш дээ, Нээрээ 3лаа бас хос хувцастай болноо энгэр дээрээ нэрнийхээ эхний үсэгнүүдтэй Би М Би гээд л хүмүүс арай шоолохын болуу ккк за за эхнэртээ зориулсан талархалын үг байлаа, Баярмаа би чинь чамдаа хайртай шүү!

Зөвшөөрөл авч бай!


Зиаг наадам дөхөж байна шүү! Миний Наадам гэдэг зургийг бүгэд л мэдэх байх тэрний 2-р хэсгийг нь зурлаа жаахан дутуу байгаа байх тэгээд бас нэг хэлэх юм байнаа, Оюуны өмч хулгайлагч блог болон сайтуудад бүгэд биш шүү надаас зөвшөөрөл авалгүй бүтээлийг минь ашигладаг залууст ядахнаа нэрийг минь энд тэнд нь © Photo by Dayarga гээд л шингээ л дээ ккк, За тэр ч яахав хамгийн инээдтэй нь ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН ЯАМ ичмээр юм хуулийг чандлан сахих газар байтал миний зургийг жинхэнэ хулгайлдаг байна ш дээ тэнд танидаг мэддэг хүн байвал хэлээрэй, Бас оруулж буй зурагнуудаа тамгалж байхаар боллоо,

Постеруудын дизайн


Энэ хэд хэдэн газрын постеруудын нийлүүлээд нэг болгоод оруулчихлаа

Хүүхдийн дуунууд

COLLECTION

Цэрэг эрс


Хотоос 30аад км-ийн зайд ийм амралтын газар байдаг юм байна лээ, Дуртай буугаараа бууддаг бас нам гүм орчинд

Чингис хаан


Нvдэнд маань бал харагдаад байхаар нь хорхой хvрээд зурчихлаа таалагдах байхаа,

Цэргийн баярын мэнд хүргэе


За сайн байцгаануу манайхаан? Ингээд эрчvvдийн баяр болох гэж байгаа болохоор энэ зургийг зурлаа, Уул нь цэргийн баяр юм байгаан ш дээ гэтэл нэг цэрэгт яваагүй нөхөр би ч гэсэн эр хүн шүү гэсэн байх л даа тэгээд эр цэрэг ч бай дизайнер ч бай тэмдэглэж бэлэг авах болсон доо, Нээрээ тэр нөхөрт баярллаа kkk тэр нөхөр байгаагүй бол Монголын үзэсгэлэнт охид хүүхнүүд маань цэрэг эрсрүү цэцэг бариж гүйгээд нам мамайг тоохгүй байсан биз тээ? За за хүүхнүүдээ эрчүүдийгээ сайхан баярлуулаарай :-)

Постеруудын дизайн


ажлуудаа ухаж байтал хэдэн постерууд гараад ирэхээр нь тавьчихлаа ер миний бүтээлүүдэд ихэвчлэн mon_impact гэдэг фонт ашиглагддаг юм байна ш дээ

Сайн байцгаануу манайнхаан

Би гэнэт жаал юм бичдэг юм билүү гэж бодоод заавал унших албагүй шүү! Би оюутан 2-р курст байхдаа л ажлын гараагаа эхэлсэн Монгол орондоо хэвлэлийн дизайныг хөгжүүлэх гэж нойр хоолоо умартан өдөр шөнөгүй л сууж ажиллаж байгаа бусдын л адил нэгэн, Гэтэл энэ ажлыг маань ойлгодоггүй удирдлагууд мөн маркетрууд бас байнаа,(заримдаа бүр гомдох шиг), Саяхан нэг газар надаар нэг плакатаа хийлгэвээ би өчнөөн л газрын зөндөө л юм хийж байсан, тэгтэл тэр газарт хэвлэлийн дизайнаас их зүйл шалтгаалдаг гэдгийг мэддэг хэн нэг нь байсан юм тэгээд ажилаа эрлэх гэтэл захирал нь үнэтэй байна манай нэг найз фотошоп мэддэг гэсэн тэрүүгээр хийлгий гэдэг байгаа нүдэн дээр минь доромжилдог байна ш дээ, Миний уур хүрээд тэр дээр байхаа л гэсэн уул нь инээдтэй үнэ хэлсэн л дээ , Над шиг хэвлэлийн дизайныг хөгжүүлэх гэж үүлээ үзэж яваа олон залуус байгаа мөн үү гэтэл тийм тэнэг удирдлагуудаас болж бидний авъяас чадвар, хөдөлмөр маань юу ч биш болчих гээд байдаг юм, Тэр хүн сүүлд нь тэр танилаараа хийлгэсэн ажлаа нэг хараарай тэр хэвлэгдсэн ажил дээр нь хэний ч нүд тусахгүй ямар цэцэлэгийн хүүхэд өнгийн цаасаар тоглож байгаа биш дээ, Гэхдээ би өөрийгөө магтах гэсэн юм биш мэргэжлийн ажлыг мэргэжилтэн нь л хийдэг юм жишээ нь зураач намайг мал малал гэвэл яах уу тийм биз дээ за за баахан харанхуй юм биччихлээ уучлаарай нийгэм нь өөрөө ийм харанхуй байхад би бас юув дээ kkk

Хавтасны дизайнаасаа шүү


За ойрд ямар ямар номнууд гараад байгааг энэ хавтаснаас хараад аваарай, Гэхдээ зарим нь хуучных байгаа байхаа, Миний ажил нээрээ ер багасах шинжгүй ээ яая дөө! Би хэд хоногоос өшөө зөндөө хавтаснууд тавинаа, Миний PC гацаад өөдөөс хараад суучих юм бодоод байгаан байлгүй, Хаа нэгэн газраас бурхан гарч ирээд -Май Мөнхөө гацдаггүй боддоггүй PC гээд өгчихдөггүй юм байхдаа? kkk Мартснаас Дээгий гуай алдаа олж харчаад шоолоод байваа! Би крилл бичиг биш уугаржин бичигийн ангид байсан юм яадийн за :-) kkk

Сонгууль 2008


Сайн байцгаануу манайнхаан, За даярга миний бие УИХ-ын сонгууль ИТХ-ын сонгуульд гар бие оролцдог билээ, Ингээд Ерөнхийлөгчийн сонгуулийн ажилд хүссэн ч хүсээгүй ч урьдын адил оролцох боллоо, Та нар намайг олон улс төрчдийг таньдаг карераа сайн тэлсэн залуу гэж бодож байж магад тэгвэл үгүй ээ энэ новшийн ажилд үнэн голоосоо дургүй та нар жишээ нь намайг энэ 2 нөхрийг танина гэж бодож байна уу үгүй би уулзах байтугай харж ч байгаагүй ид нар чинь тэнгэрийн амьтад шүү дээ нэг ажлыг нь хийх гэж юу болдог гээч ээ бурхан минь өөрөө өөрийгөө ч ойлгодоггүй юмуу хаашаа юм бас ядаж байхад баахан туслахуудтай 1 загвар 10 н хүний гараар орж 10-н өөр янз болгоно тэгээд за боллоо хэвлүүлий гэсэн чинь яг анхныхаа загвар дээр оччихно инээд ч хүрэх шиг харан ч цаг хайран ч хөдөлмөр, Миний блог сэтгэгдэл үлдээж болохгүй нь харамсалтай үлдээдэг байсан бол манайнхан нэгэн дуугаар харин тийн гэх байсан биз, Гэхдээ хүн чанартайгаа үлдсэн гишүүд байдаг байх оо,

Хэй залуусаа!


Цаана чинь шинэ кино нээлтээ хийх гэж байна гол дүрд нь ДАЯРГА тоголсын байна лээ тэр цус соргч гэсэн бас мөнхийн амьтай. Киноог нь заавал үзээрэй ккк

УУГАРЖИН БИЧИГ


Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болошгүй соёлоо гэж, Энэ миний бичсэн уугаржин бичигүүд ном СиДи танилцуулганд зориулж бичиж байсын, Манай анги 10-н жилд туршалтын туулай байсан юм, Бид нар 10-н жил уугаржин Монгол хэл үзэж төгссөн дөө хөөрхий, Гэхдээ бас буруудсан ч юм алга л байна мөнүү?