Барилгамн удахгүй


Энэ сэтгүүл урьд нь 2004 онд гарч байсан юм байна лээ тэгээд урьдны стилээ алдахгүй гээд жаахан өөрчилж янзлаад ийм болгосын

Өндөр улаан ийм болчлоо

Нисдэг таваг лого


Энэ нэг түргэн хоолны газрын лого байгаан би удахгүй блогтэмплэйтэй солихоор шиидсэн блогспотчид надад дажгүй тэмплэйт санал болгоорой

CARworld лого


Энэ зүгээр санаа байгаан дуусаагүй л дээ ерөнхийдөө иймэрхүү байвал гээд л хийж байгаан автомашин онлайн худалдааны газрынх юм байгаан дуусгаад ямар болсныг нь блог дээрээ тавьнаа.

Прогийн лого

Энэ зүгээр сайтандаа тавих зургаа тамгалаж байх тамга нь яг ч лого биш л дээ

Сэтэлзүйн лого


Мөн л энэ газарт хийж байсан логоны 1 загвар нь гэхдээ үүнийг сонгоогүй л дээ надад бол энэ зүгээр байсийн тархины түгжээ мултлагч ккк

Шинэ лого


Зиаг энэ их гоё оо амралтын баазынх юм байгаан үнэ нь хямд хоол нь сайхан газар байгаан надаас утсыг нь аваад очиж амраарай тэрэлжид байдаг цасны мото энээ тэрээтэй сак газар санагдсан шүү!

Лавлахын лого


Мөн л нэг лого хийлээ цахилгаан холбооны 109 лавлахынх 1109 гэж бас нээж байгаан байна лээ

Сэтгэл судлалын лого

Зиаг Даярга миний бие блогруугаа шагайлгүй уджээ тэгээд гэнэд амьд арзайж мэнд мэлтийж байгаагаа сануулахаар шийдээд шинэ ажлуудаасаа нэмлээ.

Андын гэр бүл

Энэ миний нэг андын зураг байгаамаа эхнэр хүүхэдтэйгээ байгаам. Зурсын яадын өнгө нь их гоё болсон. Миний мэссэнжэр дүүрээд халь асгараад лай болож байнаа нээрээ манайхан ч дээ адд хийлгүй мэссэнжэр бичиж байгаарай.

Их аврагыг зурлаа

Зиаг Даярга нь энэ удаа мөн л Тойм сэтгүүлийн захиалгаар Их аврагыгаа зурлаа бүтнээр нь үзэхийг хүсвэл тоймоо аваарай ккк. Бүтнээрээ байгаа хөл гартайгаа энэ тоймынхны захиалга би дураараа тавьж болохгүй байна л даа.Та нар ч дээ ашиглаж болохгүй шүү өөрсдөө асуудалд оров ккк. Манайнхан цагаан сар болох гээд л сандралдаад л манаргаад л байна уу миний сонинд өгсөн ярилцлагыг уншсан уу хүмүүүс чамайг сонин дээрээс л харах юм гэнээ ккк мань Даярга айн ккк за за тэр яахав буузаа сайн хийцгээгээрэй :-)

Эхнэртээ зориулав


Зиаг Даярга нь энэ удаа Обамааг үсгээр зурсныг хараад чухам л шүлс гойжиж ам ангайв тэгээд валинтин болж байгаа болохоор эхнэрээ дуйраж үсгээр хийхээр шийдэв энэ их ядаргаатайн байна лээ үсэгнүүдээ өрнө гэдэг там санаглаа.

Нэг ч зураас байхгүй дан л үсэг. Гаднынханы ийм зураг их байдаг тэд бас махаа идсэн байхдаа ккк. Юмны гэрэл сүүдрийг энд тэнд явахдаа байнга л харж бай чамайг 1 алхам урагшлуулна.

Мөн л хийж байсан лого


Энийг НЭПКО-г анх байгуулагдахад нь л хийж байсын хэдэн жилийн өмнө юм дээ за тэр яахуу шууд ажилдаа орий ингээд чи фотошоп индизайн иллустратор дээр ажилдаг бол хамгийн чухал зүйл нь бүх коммандыг гараас хийж сурах хэрэгтэй энэ ажлыг чинь лав 30% хурдасгана маус зүүн тийш ер очихгүй дээгүүр ч гүйхгүй байх хэрэгтэй түүлүүд болон коммандуудыг яаж ийж байгаад гараас хий цээжил жишээ нь фотошоп дээр alt дарж байгаад мэнүүнүүдрүүгээ орно эхний үсгээр нь туршаад үзээрэй alt+i+i алтаасаа гараа авахгүй шүү alt+i+d мөн түүлүүд дээр очиход ямар үсгэн дээр дарахаар сонгогдох вэ гээд бэлээхэн үсэг нь гараад ирнэ тэднийг цээжил. За за Ариунболд зай авч бай гээд байсан үнэндээ болохгүйн байнаа миний өгүүлбэр хаана дуусч байгаа нь ойлгомжгүйн байнаа ккк Даярга миний бие дараа үргэлжлүүлий дээ :-)

Энийг уншаарай


Зиаг энэ удаа блогийг минь шимтэн уншигч болон Даяргын хийсэн ажлыг цаг алдалгүй халуун дээр нь үздэг залуустаа болхи аргаар ойлгож авсан зүлээ заая гэж бодлоо блогийн уншигчид маань хичээл оруул хичээл оруул гээд болдоггүй анхан шатнаас нь эхэлж зааяааа ккк Ингээд дизайнер болон зураач хүмүүсийн хамгийн 1-рт зайлшгүй мэдэж авах зүйл бол растер болон вэктор програмаа ялгаж салгах юм вектор гэдэг нь щугаман гэсэн үг чи мянга томруулдаг шилээрээ нааш нь татаад татаад шугамаараа л байдаг растер бол задрана 4лжин цэгнүүд болчихдийн хүмүүс вектор гэхээр корелийг их ашигладаг юм үнэндээ би бол ер ашиглдаггүй учир нь нь хэд хэдэн шалтгаан бий хамгийн чухал нь хэвлэлд болон өөр програмруу экспорт хийхээр өнгө нь зөрдөг хуудасны тоо өсөх тусам гацна алдаа заана гээд л ажилахад төвөгтэй ер нь бол адобийн програмуудыг хослуулж сур учир нь түүлүүд нь хоорондоо адил байдаг юм энэн нь чамайг төгс болоход маш тус дэм болно. Чи одоохондоо суралцаж судалж байгаа бол эхлээд Индизайнийг судал учир нь энэ програам нь хэд хэдэн про-ийн нийлбэр гэж ойлгож болно тэр байтугаа хийсэн ажлаа корэлруу хөрвүүлжч болдогийн Растер програмийг ихэвчлэн фото болон аливааа интернэт орчинд байрлуулах зүйлс дээр ашиглдагийн тэгэх дээ түүнд бас давуу тал бий нягтрал буюу resolution ийг нь өндөр өгөөд ажиллахад нам харин векторийг лого хийх ном сонингийн эх бэлдэх мөн та бидний сайн мэддэг алт дарсан байдаг даа ном дэвтэр энээ тэрээ дээр бас хүүхэлдэй animation гээд аль алинд нь тоочоод байвал зөндөө давуу талууд бий л дээ! За за гар чилэв дараагийн постон дээр үргэлжлүүлий ккк. Нээрээ дээрхи логоог хийж байсан юм хүсүүүл утсыг нь аваарай мэйлээр сурталчилгаагаа тараах бол.

Шинэ лого


Зиаг Даярга нь ойрдоо ажил ихтэй байшин бариад зав муутай л байгаад байна ккк. Сайтаа цагаан сараас өмнө дуусгачих санаатай гэвч амжихгүй нь тодорхой. Юутай ч нэг лого хийснээ нэмлээ энэ дуусаагүй байгаа дөнгөж санаагаа гаргаж байгаа ажил л даа гэхдээ яахуу! Манайнхан ингэхэд валитин болох гэж байгаан байна ш дээ юу бодоцгоож байна даа ккк

Хавар боллоо шүү хүүхнүүдээ!


Зиаг хавар боллоо залуусаа синдром миндромоо эртхэн эмчлээрэй ороо нь орсон бух шиг чичрээд дайрчихваа ккк :-p За за тэр ч яахав гол нь цагаан сар боллооо дээл өмсөх алтан боломж би Эрдэнэтэд байх болохоор гоё шүү гоё охиноо аваал төрсөн нутгийн зүг жолоо мушгинаа ккк миний охин бас эрдэнэтэд төрсиймаа! Өөө тэгээд сайхан амарч ирээд ажилаа үргэлжлүүлнэ дээ. Энэ 10н жилийн 1р ангийн хүүхдийн дууны номон дээр 3н жилийн өмнө зурж байсан зураг байгаан энэ удаа 4,5,6 ангийн хүүхдийн сурах бичгүүд хийгдэх байх мөн ч аймшигтай ажил шүү!

Ноён Даяргын мэндчилгээ

Зиаг сар шинэ ойртоод блогтоо салхи ч оруулахаа байлаа манайнхан тэр гишүүдийн санал хураалт хийж байгаа бичлэгийг үзсэн л биз дээ нээрээ гурилддаг нөхөд байнаа ккк. Хүүхдээ хараад гэрээс гардаггүйг минь мэднэ дээ! Би бас зурагт үзэх гэж гурилдаж байноо дууг нь маш бага дээр тавиад үзнэ хүүхэд маань жаахан сэрсхийх гээд ирэнгүүт н хэсэг унтраана. Үзээгүй хэсгээ өөрөө төсөөлөн бодоод зохиогоод үргэлжлүүлэн үзнэ дээ ер нь бол энэ хорвоогийн хамгийн том ажил бол нялх хүүхэд харах гэдэгтээ хэн ч маргахгүй байхаа. Охиноо цэцэрлэгт өгтөл нь харах учираас би ч гэрээс гартал өдий л байна дөө за за зовлон тоочих ч яахуу миний үүрэг л юм чинь харин та бүхэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй! ккк аймар чимээгүй байж байжийснаа гачин пост оруулчлаа ккк сооррий

Баабарын нийтлэлд


Зиаг энэ удаа Баабарын шинэ нийтлэлд зориулж захиалсных нь дагуу вектор зурж өглөө тун удахгүй ТОЙМ сэтгүүл дээр гарах байхаа. Тэрнээс гадна валентин цагаан сар болох гэж байгаа болохоор би нахисан амарнаа одоо хийж байгаа ажлуудаа дуусгаад Эрдэнэт явнаа. Хүн яг яаж ажиллаж байна яг тэрэн шигээ амрах хэрэгтэй гэж бодож байна ккк.

Гарчиган дээр дарж бай!


Эрт урьд цагт Эрvvл энх, Эд баялаг, Аз жаргал 3 айлын гадаа очиход гэрийн эзэн гэртээ орохыг урьжээ. Гэтэл тэд: бид зэрэг айлд ордоггvй нэгийг нь урь гэжээ. Гэрийн эзэн бодож бодож Эд баялагийг урижээ. Гэтэл эхнэр нь vгүй Аз жаргалыг урьмаар байна гэв. Харин хvv нь Эрvvл энхийг урья гэжээ. Тэгээд хvvгийн хэлснээр болж Эрvvл энхийг урьжээ. Гэтэл нөгөө 2 нь дагаад ороод ирж гэнэ. Учрыг нь асуутал бид 2 Эрvvл энхийг vргэлж дагаж явдаг юм гэжээ.

За за тэр ч яахав сая банжигийнхан тэнд уулзы шүү энээ тэрээ гэсэн спам ирдэг байгаа муу блогспотынхон нам жийгддэг байна ш дээ ккк Нэрээ банжиг блогспот гэснээс миний албан ёсны сайт удахгүй нээгдэнэ хийгдэж байгаа тэр үед нэг сайхан тараанаа. Одоо сайттай болхоороо блогоо орхихгүй давхар хөтлөөл явнаа муу блог маань намайг муу сайн олон олон хүнтэй танилцуулж холбож өгсөн буянтан байгаан. Сайтын админ андуудад удахгүй сайтныхаа баннерийг өгч эхлэнэ шүү! Эчка миний сайт яасан бээ мартаад байна гүй юу ккк.

Зая Бандида Намхайжамц


Зиаг энийг аль дээр мөн зурж байсан юм гараароо 1 ч писи ашиглаагүй гэжүүгаа хэн гэдэг ч билээ дээ нөгөө тод үсгийг зохиосон нөхөр байгаан зарим айлынх нь гэрт хадаастай байдаг байх зарим нь харж ч байгаагүй байхаа. Зүгээр л нэг удаа ч болов блогоо түүхэн хүнээр гоий гэж бодлоо жилийн өмнө би нэг пост бичиж байсан даа дээлээ өмснөө монголоороо гоий энээ тэрээ гээд л одоо тэгсэн дээл маань гадаадын хувцас болчихвоо хөөрхий Даярга миний бие хэлээгүй юу тэгнээ тэр даанч миний үгийг ерөөсөө тоохгүй байсиймаа. :-(


Шошго хийлээ

Зиаг энэ удаа Хатантуулын шошгыг хийлээ энэ монголын анхны цэвэр ус юм бналээ бас МНС чанарын тэмдэгийг хамгийн анх авсан газар юм байна лээ гоё зөөлөн gzv харуулах гэж оролдлоо тайван маягийн Энхбатын зөвөлгөөнд баярлсан шүү чиний хэлснээр засаад үзсэн юм. За за тэгээд нэг иймэрхүү шив дээ


Эрүүлмэнд.мн


Тун удахгүй нээгдэх сайт энэ ёстой миний эртний анд эмч найзын сайт байгаан эрүүл мэнд эрхэм баян энэ ёстой үнэн үг шүү муу аавыгаа өнгөрөхөд л ойлгосон доо. Айд битгий хийгээрээ гэж байсан даа тэгүүл баазаа багасгал даа яг охинг унтаж байхад сэрээчээд байхын. Хүүхэдгүй залуус л тэгэх юмаа яваандаа хүүхэдтэй болоод миний яриад байгааг ойлгоноо ккк.

Мөн л нэг лого


Хуулийн газрын лого байгаа юм. Хэдийгээр үсгийн фонтийг ашигласан боловч жаахан засаж янзлаад B болон P Үсэг болж байгаа юм.

Шинэ лого


Зиаг Даярга миний бие ээлжит логогоо орууллаа. Бас нэг юм хэлэх гээд шаардлагагүй бол намайг битгий адд хий асуух асуулт чинь чухал л бол холбогдоорой фотошоп хэд дээр ажиллаж байна хаанаас татах уу өөрөө тэрнийг хийснүү энийг хийснүү зэрэг дэмий юм асуухгүй байхыг хүсий фотошоп 8 л биш бол бусад нь миний хувьд адилхан угаасаа сайжруулсан виршнийх нь илүү юм хумыг нр би ашиглаж мэдэхгүй ээ блог дээр байгаа л бол мөн би хисээн том ажил дээр ажиллаж байгаагаа хэлж байсан тэрнийхээ хажуугаар жижиг сажиг ажлуудаасаа оруулж байна. Гэхдээ удаж байгаад пост оруулж байх байхаа.

Нэг юм нэмлээ

Зиаг энэ хэн гэдэг шувуу билээ дээ нэг хүн юмнаас зүүгдүүлий гээдээ. Хүн бүгдийн мэдэх хөөрхөн шувуу шүү хэзээ нэгэн цагт бидний бүтээсэн дүр дэлхий дахинд танил болох цаг ирэх байлгүй дээ! Итгэж л байна, Гэхдээ Даярга миний бие мэдэхгүй байгаа ч тийм юм байдаг ч юм билүү дээ хэн мэдэхүү?

Ээлжит зураг

Даярга миний бие кино гэхээр амиа тавьчихдаг хүн байгаан. Саяхан Аватарыг үзлээ эээ тасархай кино болжээ бүгэд л компьютер график үнэхээр сайн болжээ манайнхан нэг үзээрэй. Гоё кино ч гоё шүү! За тэгээд терменатор 2 байна тэр үед одоо яаж тэгэж хийдэг байнаа агуу агуу.

Ажилдаа орсон шүү!

Зиаг Даярга миний бие хэзээ дуусах нь мэдэгдэхгүй ийм нэг комик хийж байгаа хүмүүнлэгийн ажил болохоор үнэгүй тараагдах байхаа үзээрэй одоогоор 16 хуудас болоод байгаа. Надад хэд хэдэн том ажлууд ороод ирсэн байгаа болохоор блогтоо салхи оруулахгүй удаж магад шүү харин дуусахаар хараарай лайтай эд гарна даа. Мэдээж ганцаараа хийгээгүй л дээ хамтарч байгаа зураач дизайнерууддаа баярлаж байгаа шүү!

Сод монгол Аиси карт лого


Зиаг таних нэг нь таньж байгаа байхаа энэ Сод Монголын картны лого би аль дээр хийж байсан юм. мөн л логонууд давхцаад байгаа болохоор хойгуур хийчлээ бас нэг хөгжилтэй юм байнаа мэссэнжэрэээр ирсийн тэгээд таалагдаад оруулчлаа уншаарай ккк

Кмэдрибж-ийн Их сруглууийн сдулагааны үр днүд үнгүүдийн үэгсний бйаларл яамр драаллатай бйах нь хмаагаүй гол нь энхий бгөөөд слүүийн үэсг зөв брайнадаа бйах нь чуахл. Уичр нь хнүий бдоол үийгг үэсг нэг брүлчэн биш храин үийгг нтийэд нь ушнадг. Хрээв эийнг ушниж чдаавл wlal дрээээ нтийэл. Хмүсүүийн 55% нь л ушниж чдана.

гэнэ дээ.