Ноён Даяргын мэндчилгээ

Зиаг сар шинэ ойртоод блогтоо салхи ч оруулахаа байлаа манайнхан тэр гишүүдийн санал хураалт хийж байгаа бичлэгийг үзсэн л биз дээ нээрээ гурилддаг нөхөд байнаа ккк. Хүүхдээ хараад гэрээс гардаггүйг минь мэднэ дээ! Би бас зурагт үзэх гэж гурилдаж байноо дууг нь маш бага дээр тавиад үзнэ хүүхэд маань жаахан сэрсхийх гээд ирэнгүүт н хэсэг унтраана. Үзээгүй хэсгээ өөрөө төсөөлөн бодоод зохиогоод үргэлжлүүлэн үзнэ дээ ер нь бол энэ хорвоогийн хамгийн том ажил бол нялх хүүхэд харах гэдэгтээ хэн ч маргахгүй байхаа. Охиноо цэцэрлэгт өгтөл нь харах учираас би ч гэрээс гартал өдий л байна дөө за за зовлон тоочих ч яахуу миний үүрэг л юм чинь харин та бүхэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй! ккк аймар чимээгүй байж байжийснаа гачин пост оруулчлаа ккк сооррий

Баабарын нийтлэлд


Зиаг энэ удаа Баабарын шинэ нийтлэлд зориулж захиалсных нь дагуу вектор зурж өглөө тун удахгүй ТОЙМ сэтгүүл дээр гарах байхаа. Тэрнээс гадна валентин цагаан сар болох гэж байгаа болохоор би нахисан амарнаа одоо хийж байгаа ажлуудаа дуусгаад Эрдэнэт явнаа. Хүн яг яаж ажиллаж байна яг тэрэн шигээ амрах хэрэгтэй гэж бодож байна ккк.

Гарчиган дээр дарж бай!


Эрт урьд цагт Эрvvл энх, Эд баялаг, Аз жаргал 3 айлын гадаа очиход гэрийн эзэн гэртээ орохыг урьжээ. Гэтэл тэд: бид зэрэг айлд ордоггvй нэгийг нь урь гэжээ. Гэрийн эзэн бодож бодож Эд баялагийг урижээ. Гэтэл эхнэр нь vгүй Аз жаргалыг урьмаар байна гэв. Харин хvv нь Эрvvл энхийг урья гэжээ. Тэгээд хvvгийн хэлснээр болж Эрvvл энхийг урьжээ. Гэтэл нөгөө 2 нь дагаад ороод ирж гэнэ. Учрыг нь асуутал бид 2 Эрvvл энхийг vргэлж дагаж явдаг юм гэжээ.

За за тэр ч яахав сая банжигийнхан тэнд уулзы шүү энээ тэрээ гэсэн спам ирдэг байгаа муу блогспотынхон нам жийгддэг байна ш дээ ккк Нэрээ банжиг блогспот гэснээс миний албан ёсны сайт удахгүй нээгдэнэ хийгдэж байгаа тэр үед нэг сайхан тараанаа. Одоо сайттай болхоороо блогоо орхихгүй давхар хөтлөөл явнаа муу блог маань намайг муу сайн олон олон хүнтэй танилцуулж холбож өгсөн буянтан байгаан. Сайтын админ андуудад удахгүй сайтныхаа баннерийг өгч эхлэнэ шүү! Эчка миний сайт яасан бээ мартаад байна гүй юу ккк.

Зая Бандида Намхайжамц


Зиаг энийг аль дээр мөн зурж байсан юм гараароо 1 ч писи ашиглаагүй гэжүүгаа хэн гэдэг ч билээ дээ нөгөө тод үсгийг зохиосон нөхөр байгаан зарим айлынх нь гэрт хадаастай байдаг байх зарим нь харж ч байгаагүй байхаа. Зүгээр л нэг удаа ч болов блогоо түүхэн хүнээр гоий гэж бодлоо жилийн өмнө би нэг пост бичиж байсан даа дээлээ өмснөө монголоороо гоий энээ тэрээ гээд л одоо тэгсэн дээл маань гадаадын хувцас болчихвоо хөөрхий Даярга миний бие хэлээгүй юу тэгнээ тэр даанч миний үгийг ерөөсөө тоохгүй байсиймаа. :-(


Шошго хийлээ

Зиаг энэ удаа Хатантуулын шошгыг хийлээ энэ монголын анхны цэвэр ус юм бналээ бас МНС чанарын тэмдэгийг хамгийн анх авсан газар юм байна лээ гоё зөөлөн gzv харуулах гэж оролдлоо тайван маягийн Энхбатын зөвөлгөөнд баярлсан шүү чиний хэлснээр засаад үзсэн юм. За за тэгээд нэг иймэрхүү шив дээ


Эрүүлмэнд.мн


Тун удахгүй нээгдэх сайт энэ ёстой миний эртний анд эмч найзын сайт байгаан эрүүл мэнд эрхэм баян энэ ёстой үнэн үг шүү муу аавыгаа өнгөрөхөд л ойлгосон доо. Айд битгий хийгээрээ гэж байсан даа тэгүүл баазаа багасгал даа яг охинг унтаж байхад сэрээчээд байхын. Хүүхэдгүй залуус л тэгэх юмаа яваандаа хүүхэдтэй болоод миний яриад байгааг ойлгоноо ккк.

Мөн л нэг лого


Хуулийн газрын лого байгаа юм. Хэдийгээр үсгийн фонтийг ашигласан боловч жаахан засаж янзлаад B болон P Үсэг болж байгаа юм.

Шинэ лого


Зиаг Даярга миний бие ээлжит логогоо орууллаа. Бас нэг юм хэлэх гээд шаардлагагүй бол намайг битгий адд хий асуух асуулт чинь чухал л бол холбогдоорой фотошоп хэд дээр ажиллаж байна хаанаас татах уу өөрөө тэрнийг хийснүү энийг хийснүү зэрэг дэмий юм асуухгүй байхыг хүсий фотошоп 8 л биш бол бусад нь миний хувьд адилхан угаасаа сайжруулсан виршнийх нь илүү юм хумыг нр би ашиглаж мэдэхгүй ээ блог дээр байгаа л бол мөн би хисээн том ажил дээр ажиллаж байгаагаа хэлж байсан тэрнийхээ хажуугаар жижиг сажиг ажлуудаасаа оруулж байна. Гэхдээ удаж байгаад пост оруулж байх байхаа.

Нэг юм нэмлээ

Зиаг энэ хэн гэдэг шувуу билээ дээ нэг хүн юмнаас зүүгдүүлий гээдээ. Хүн бүгдийн мэдэх хөөрхөн шувуу шүү хэзээ нэгэн цагт бидний бүтээсэн дүр дэлхий дахинд танил болох цаг ирэх байлгүй дээ! Итгэж л байна, Гэхдээ Даярга миний бие мэдэхгүй байгаа ч тийм юм байдаг ч юм билүү дээ хэн мэдэхүү?

Ээлжит зураг

Даярга миний бие кино гэхээр амиа тавьчихдаг хүн байгаан. Саяхан Аватарыг үзлээ эээ тасархай кино болжээ бүгэд л компьютер график үнэхээр сайн болжээ манайнхан нэг үзээрэй. Гоё кино ч гоё шүү! За тэгээд терменатор 2 байна тэр үед одоо яаж тэгэж хийдэг байнаа агуу агуу.

Ажилдаа орсон шүү!

Зиаг Даярга миний бие хэзээ дуусах нь мэдэгдэхгүй ийм нэг комик хийж байгаа хүмүүнлэгийн ажил болохоор үнэгүй тараагдах байхаа үзээрэй одоогоор 16 хуудас болоод байгаа. Надад хэд хэдэн том ажлууд ороод ирсэн байгаа болохоор блогтоо салхи оруулахгүй удаж магад шүү харин дуусахаар хараарай лайтай эд гарна даа. Мэдээж ганцаараа хийгээгүй л дээ хамтарч байгаа зураач дизайнерууддаа баярлаж байгаа шүү!

Сод монгол Аиси карт лого


Зиаг таних нэг нь таньж байгаа байхаа энэ Сод Монголын картны лого би аль дээр хийж байсан юм. мөн л логонууд давхцаад байгаа болохоор хойгуур хийчлээ бас нэг хөгжилтэй юм байнаа мэссэнжэрэээр ирсийн тэгээд таалагдаад оруулчлаа уншаарай ккк

Кмэдрибж-ийн Их сруглууийн сдулагааны үр днүд үнгүүдийн үэгсний бйаларл яамр драаллатай бйах нь хмаагаүй гол нь энхий бгөөөд слүүийн үэсг зөв брайнадаа бйах нь чуахл. Уичр нь хнүий бдоол үийгг үэсг нэг брүлчэн биш храин үийгг нтийэд нь ушнадг. Хрээв эийнг ушниж чдаавл wlal дрээээ нтийэл. Хмүсүүийн 55% нь л ушниж чдана.

гэнэ дээ.