Санал асуулага

Энэ Глобал бриджийн Чупа чупс чихрэндээ зориулсан комик баатар юм үүнийг олон янзаар зурсан л даа дажгүй гэсэн 3-ийг нь тавьлаа аль нь дээр байгааг сонгоход минь тусалж коммент үлдээгээрэй залуусаа энэхүү коммент чинь надад тус болоод зогсохгүй олон хүүхдүүдэд тусалж байгаа хэрэг дараа нь ойлгоноо ккк, Ок зүүн гар талаас чинь 1 2 3 шүү!

Магадгүй нэг өдөр л

,,,,,,,,,,,Зиаг энэ зургийг нэг хүн зуруулсын магадгүй нэг өдөр энэ талбай маань олон сүрлэг барилгануудад хуга дарагдаад түүх өгүүлсэн гудамж л болох байх даа, Улс хот маань хэдийгээр хөгжиж байгаач жаахан цэгцтэй хөгжмөөр юм саяхан энэ 13-т хэдэн барилга харсан чинь 1 1нийхээ цонхонд тулгаад барьчихсан байхын гайхмаар инээд ч хүрэх шиг, За за олон юм нуршаад яахуу энэ хэр болж захиалагч маань авцалдаагүй барилгатай хот зурхыг захиалсан юм үнэн тэнэг харагдаж байнуу эсвэл эсэргээрээ гоё байна уу?

Манай хот


.............Хот маань бороо бороо бас л бороо гээд их гунигтай божээ, Миний блогийг янз бүрийн сайтан дээр байрлуулсан баннераар дамжин орж ирсэн бол энэ Даярга гэдэг хүний блог байгаамаа хийж бүтээж бас хийх бүтээх ажилаа бусдад таниулдаг юм, Монголд маань хэвлэлийн дизайн хөгжих болоогүй байна дөө, Дизайн захиалж хийлгэдэг хүмүүс маань өөрсдөө нэн тэргүүнд биднийг ойлгодог байх хэрэгтэй, Жишээ нь өөрийнхөө санааг дизайнертаа шууд тулгадаггүй байх, Хэрэв яг таны хэлснээр чинь л хөдлөөд байвал дизайнер гэсэн утгаа алдана шүү дээ зүгээр л нэг өрөгч юм уу хаашаа юм мөнүү, За за тэгэж байгаад нэг сак бүтээл тавинаа,

Анхны флэш бүтээл

Зиаг би анх удаа энэ флэшийг нээгээд ажиллаж үзлээ толгой эргэмээр хог байна гэхдээ анхных гэхэд болжаагаа биз дээ сайн нухуул сурчих эд байна, Хоолойг нь оруулж мэддэггүй ээ уул нь энэ бацаан хөгжилтэй юм ярих байсымаа, За за хүнээр заалгаж байгаад хоолойг нь оруулнаа,

СИТИхероог нь зурлаа


Ситинетийн захиалгаар шилдгээс шилдэг хурданаас хурдан баатар зурлаа наад талын саарлыг нь сонгосын,
Даярга миний бие хөрөг зураг бүр гараараа зурсан зургаа ПСийгээр зурсан зургаа үйл явцтай нь тавиад л байхад дуракууд чинь потошопийн эффэкт ашиглсымуу энээ тэрээ гээд донгиотоод байхын эффэкт хэзээч ийм болдоггүй л байхгүй юу! Ккк аюгүй бол тэр дурак чадахгүй ямарч авъясгүй юм байж потошопийн эффэктээ ашиглаад ийм болохгүй болохоор нь гайхаад эргүүтээд сууж байгаа байхаа ккк, За сүүлд нь хэлэхэд миний өчүүхэн жижиг бүтээлээс ч хөлс хөдөлмөр үнэртдэг юм шүү,

Хөөрхөн дүү нар минь


Даярга ахынхаа үгэнд ороод гараа сайтар угааж байгаарай. Бяцхан дүү нартаа зориулсан Даярга ахынх нь зурсан зураг. Энэ зураг их гоё номных би ганцхан жижиг зургийг нь л тавьлаа аав ээж нар хүүхэддээ заавал авч өгөөрэй гэхдээ миний ном биш шүү! Би зөвхөн зураачаар нь л ажилсын ...

Нэг хүний хүсэлтээр


Одки гэж нэг юм бүтэн сайн өдөр ирчээд зураад өг гээд ийм вектор зураг зурлаа, Амеркийн ямар хүмүүс гэнэ үү баталж маталсан Чингис хаан юм гэнээ, За за ийм юм зурлаа корел дээр хэр болж,

БОДЬ-Монгол лизинг


,,,,,,,,,,,Зиаг бас ийм танилцуулга хийлээ 4нүүрийг нь л тавьчихлаа бас их сонин өнгө сонгосон байгааз дээ цаад газар нь ийм өнгөтэй байя гээдээ, Дизайныг мөн цэвэрхэн хийвэл ийм л болдын байна ккк таалагдаж байгаа биз дээ,

Алтай гоулдын лого дууслаа


,,,,,,,,,,,,Зиаг нэг лого маань дууслаа намайг таг болчхоор хандалт маань ч багасчихсан байх шив дээ хэд хоног хүүхдээ хараадаа харах хүн байхгүй мяарлаа ш дээ манай нэг найз ийм лого хийгээд өг гээд учиргүй яаруулаадаа тэр уншиж байгаа бол би Даярга биш чи л Даярга юм даа ккк, За за одоо олон олон юм нэмнээ,

Логоны даллага авсан өдрүүд


Ойрд юу болсын бөөн л лого тэдний дундаас E-today -ийг онцолж бичий энийг та бидний мэдэх Валл-И ийн логоог дуурайлгаж хийлээ Өмнө нь хэлж байсан шиг танил зүйлээр танил болгох юм л даа гэхдээ дандаа тэгээд лого хусаад байваа дизайнеруудаа зөвхөн тохирсон нөхцөлд л хэрэглэх хэрэгтэй шүү, И-тодэйн хувьд бол захиалсан юм шиг л байгааз дээ гэхдээ Валл-И тэй харьцуулбал шал өөр байгаа шүү фонт монт гээд л за за амжилт,

Иймэрхүү юм хийгээл суужийна дөө



Энэнээс нуль хурд, эрч хүч ханхалж байгааз дээ, Аливаа бүтээгдэхүүнийг бусдад танил болгох хэцүү гэхдээ танил болчихсон зүйлээр нь таниулах нь үр дүнтэй санагддын энийг хэвлэхгүй л байх л даа гэхдээ энэ өвөрмөц арга шүү, Чи нэг компани байгуулла гэж боды тэгтэл нэг өнгө дагнах гэсэн чинь ихэнх нь эзэнтэй болчихож гэж боды тэгүүл яахуу? -Яах юу байхав дээ логогоо нэг амьтны дүрсээр хийчих тэгээд тэр амьтнаа бүх юмандаа ашиглаад бай эцэст нь хүн зурагтаа үзжийтэл тэр амьтан гаруул амьтан биш танай компани бодогдоно айн мөнүү,

Сар дамнасан лого




...Зиаг он удаан жил хийж байгаа логодоо, Сүүлдээ бүр харахаар л толгой эргэхийн одоогоос 3н сарын өмнө л хийж эхэлсэн одоо болтол дуусдаггүй ээ хийсээр л байна цаад газар нь баталдаггүй ээ, Тэгэж байгаад байтлах байлгүй дээ ютай ч миний хувьд бол гоё болсон гэж бодож байгаа, Ээээ бурхан минь хурдхан дуусаасай!!!

Алдарт геологич Өлзий





Өдийд говийн цөлд газар малтаад сууж байх ёстой дүүгээ зурлаа, Зиаг Өөгий говьд хэр байна даа халуун байнуу ккк, Говьруу явлаа гээд 2 долоо хоног ярьсан тээд явсануу?

Дуучин Цэцээ


Зиаг өмнө нь Цэцээг зурсан байсныг санаж байгаа байхаа тэгүүл тэр үед 2 янзаар зурж байсан юм тээд нөгөө хувилбарыг нь толилуулж байнөө надаар өөрийгөө зуруулахаар зургаа өгсөн хүмүүст одоо л зурж эхэлнээ хэтэрхий их амарчихлаа сорры гэж хэлий дээ мөнүү,

THE GAME-ыг зурлаа

Дуртай дуучнаа зурлаа


Өмнө нь BX-ийг зурж байсан бол энэ удаа Агиймааг зурлаа, Дэндүү гоё дуулдаг болохоор зурмаар санагдаад Агиймаа өөрөө хөөрхөн болохоор Даяргын гар нээх ядралгүй зурчихлаа, Ямар болж комментээ үлдээгээрэй залуусаа,

Нэг найзынхаа компанид


......Ийм лого танилцуулга хийж өглөө миний бодлоор их хөөрхөн болсон шүү

Нэг ийм хөрөг зурлаа


Манай нутгийн залуугийн эхнэр юм гэсэн зуруулаад жаазлаад эхнэртээ өгсийн хөөрхөн эгч байна лээ ккк, Өдөржингөө л нээрэвтлээ одоо арай л тайвширч байна,

Энэ миний хийсэн ажил

Алдарт сонгууль дуусав


Арай хийж нэг юм сонгууль дуусч бүр үнэр нь ч үнэртэхгүй байна, Одоо улс төргүйгээр жаахан амьдарнаа сонгуулийн ажилийг нульсаар байгаад үнэхээр туршлага суулаа 4н жилийн дараа ч би агуу болно биз ккк юутай ч надтай хамтарч ажилсан улс төрчдөд амжилт хүсий одоо бидний төлөө ажиллах үе чинь ард түмэн та нараас ихийг хүлээж байгаа шүү,

Залруулга хийж байна


Зиаг тэгэхээр энэ Мобикомын алдаа шүү энэ хавтасан дээр миний зургийг тавьсаныг анзаарч байгаа байхаа. Энэн дээр маш том алдаа байгаа гол нь миний биш Мобигийн дизайнерийн хариуцлагагүй үйлдлээс болсон юм, Дизайнеруудаа дор бүрнээ хариуцлагатай ажиллая саяхан бас нэгэн том дэлгүүр миний зургийг зөвшөөрөлгүйгээр сурталчилгаандаа ашиглан мөн л мөнгөн төлбөр төлсөн байгаа бас л дизайнерийнх нь буруу хулгай хийлгүй зөвшөөрлийн дагуу ашиглах ёстой байсан юм мөн үү,

Миний том ах


Зиаг айлын дунд хүүхэд гэж хэлж байсан байхаа тэгүүл энэ миний том ах байгаан хорвоод ховорхон тохиох 2 сайхан ахтай хүндээ би, Ахдаа хандаж хэлэхэд эхнэр хүүхэдтэй болоочээ ккк!

Миний блог тээд хэр байна,


Зиаг миний хийсэн ажлууд өдөр бүр та бүхэнд хүрч байгаа билээ, Одоо та бүгэд надаар онлайнаар ажилаа хийлгэх боломжтой болсон шүү ажилууд байвал Даяргаруу саваад байгаарай, Холбоо барих дээр ай ди байгаа шүү!

Шинэ блогтой болчихлоо


Зиаг тэгэхээр Даярга миний бие жинхэнэ утгаараа Даярга гэдэг блогтой боллоо, Давуу талууд олонтой жишээ нь бүх бичлэгүүдэд коммент үлдээж болно, Мөн хуудаснуудруу шилжин ороход амар хэл хугалчих шахсан олон үсэг ороогүй ерөөсөө л Даярга давхар надаар дизайн болон зургийн ажилаа хийлгэдэг байгууллагуудаа сурталчилсан гээд л олон олон нэмэлтүүд байнаа, Та бүхэнд одоо Даяргын бүтээлүүд улам илүү таалагдах байхаа санал сэтгэгдэлээ харамгүй хайрлаарай!

Зиаг энийг зарим нь мэдэх байхаа


Энэ бол зарим хэвлэлүүд дээр байдаг алтан дардац шүү дээ, Килшээ гэдгийн гэхдээ яаж бичдийн бөө мэд, Энийг вектор програам дээр хийдийн шөө,

Амар арга


Охиныгоо ингэж л харж байна шүү дээ. Охиноо хардаг ажилаа хялбараар шийдэх арга олоод охин маань ч энэндээ хичнээн дуртай гээч ккк, та нарт бас миний муухай охин шиг бяцхаан амьтан байдаг бол үүнийг туршаад үзээрэй 8,5 кг хагас автомат машин л байхад 1 нас хүртлээ таниас юм хум нэхэхгүй шүү дээ! ккк

Зиаг ийм хавтас нульлаа


Энэ манай Доо даргын номны хавтас бгаамаа киног нь үзсэн л байх л даа яг л улс төрчидийн нүүр царай