Би гэнэт жаал юм бичдэг юм билүү гэж бодоод заавал унших албагүй шүү! Би оюутан 2-р курст байхдаа л ажлын гараагаа эхэлсэн Монгол орондоо хэвлэлийн дизайныг хөгжүүлэх гэж нойр хоолоо умартан өдөр шөнөгүй л сууж ажиллаж байгаа бусдын л адил нэгэн, Гэтэл энэ ажлыг маань ойлгодоггүй удирдлагууд мөн маркетрууд бас байнаа,(заримдаа бүр гомдох шиг), Саяхан нэг газар надаар нэг плакатаа хийлгэвээ би өчнөөн л газрын зөндөө л юм хийж байсан, тэгтэл тэр газарт хэвлэлийн дизайнаас их зүйл шалтгаалдаг гэдгийг мэддэг хэн нэг нь байсан юм тэгээд ажилаа эрлэх гэтэл захирал нь үнэтэй байна манай нэг найз фотошоп мэддэг гэсэн тэрүүгээр хийлгий гэдэг байгаа нүдэн дээр минь доромжилдог байна ш дээ, Миний уур хүрээд тэр дээр байхаа л гэсэн уул нь инээдтэй үнэ хэлсэн л дээ , Над шиг хэвлэлийн дизайныг хөгжүүлэх гэж үүлээ үзэж яваа олон залуус байгаа мөн үү гэтэл тийм тэнэг удирдлагуудаас болж бидний авъяас чадвар, хөдөлмөр маань юу ч биш болчих гээд байдаг юм, Тэр хүн сүүлд нь тэр танилаараа хийлгэсэн ажлаа нэг хараарай тэр хэвлэгдсэн ажил дээр нь хэний ч нүд тусахгүй ямар цэцэлэгийн хүүхэд өнгийн цаасаар тоглож байгаа биш дээ, Гэхдээ би өөрийгөө магтах гэсэн юм биш мэргэжлийн ажлыг мэргэжилтэн нь л хийдэг юм жишээ нь зураач намайг мал малал гэвэл яах уу тийм биз дээ за за баахан харанхуй юм биччихлээ уучлаарай нийгэм нь өөрөө ийм харанхуй байхад би бас юув дээ kkk
Хавтасны дизайнаасаа шүү

За ойрд ямар ямар номнууд гараад байгааг энэ хавтаснаас хараад аваарай, Гэхдээ зарим нь хуучных байгаа байхаа, Миний ажил нээрээ ер багасах шинжгүй ээ яая дөө! Би хэд хоногоос өшөө зөндөө хавтаснууд тавинаа, Миний PC гацаад өөдөөс хараад суучих юм бодоод байгаан байлгүй, Хаа нэгэн газраас бурхан гарч ирээд -Май Мөнхөө гацдаггүй боддоггүй PC гээд өгчихдөггүй юм байхдаа? kkk Мартснаас Дээгий гуай алдаа олж харчаад шоолоод байваа! Би крилл бичиг биш уугаржин бичигийн ангид байсан юм яадийн за :-) kkk
Сонгууль 2008

Сайн байцгаануу манайнхаан, За даярга миний бие УИХ-ын сонгууль ИТХ-ын сонгуульд гар бие оролцдог билээ, Ингээд Ерөнхийлөгчийн сонгуулийн ажилд хүссэн ч хүсээгүй ч урьдын адил оролцох боллоо, Та нар намайг олон улс төрчдийг таньдаг карераа сайн тэлсэн залуу гэж бодож байж магад тэгвэл үгүй ээ энэ новшийн ажилд үнэн голоосоо дургүй та нар жишээ нь намайг энэ 2 нөхрийг танина гэж бодож байна уу үгүй би уулзах байтугай харж ч байгаагүй ид нар чинь тэнгэрийн амьтад шүү дээ нэг ажлыг нь хийх гэж юу болдог гээч ээ бурхан минь өөрөө өөрийгөө ч ойлгодоггүй юмуу хаашаа юм бас ядаж байхад баахан туслахуудтай 1 загвар 10 н хүний гараар орж 10-н өөр янз болгоно тэгээд за боллоо хэвлүүлий гэсэн чинь яг анхныхаа загвар дээр оччихно инээд ч хүрэх шиг харан ч цаг хайран ч хөдөлмөр, Миний блог сэтгэгдэл үлдээж болохгүй нь харамсалтай үлдээдэг байсан бол манайнхан нэгэн дуугаар харин тийн гэх байсан биз, Гэхдээ хүн чанартайгаа үлдсэн гишүүд байдаг байх оо,
Хэй залуусаа!

Цаана чинь шинэ кино нээлтээ хийх гэж байна гол дүрд нь ДАЯРГА тоголсын байна лээ тэр цус соргч гэсэн бас мөнхийн амьтай. Киноог нь заавал үзээрэй ккк
УУГАРЖИН БИЧИГ

Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болошгүй соёлоо гэж, Энэ миний бичсэн уугаржин бичигүүд ном СиДи танилцуулганд зориулж бичиж байсын, Манай анги 10-н жилд туршалтын туулай байсан юм, Бид нар 10-н жил уугаржин Монгол хэл үзэж төгссөн дөө хөөрхий, Гэхдээ бас буруудсан ч юм алга л байна мөнүү?
Даярга

Зааг нэг иймэрхүү залуу гудамжаар гал асаагаад л явж байна гээд төсөөлдөө, Яадаж байхад тэр нь би юу ккк, Толгойд буухгүй байнаа, Манай Монгол улс 2хон улиралтай болоо юу даа хөлдөх нээ, Ер нь ажиглаад байхад одоо манай залуус үнэхээр үндсэрхэг болжээ, Жишээ нь надаар юм хийлгэж байгаа үйлчлүүлэгчдийн дийлэнх олон нь Монгол маяг оруулы энээ тэрээ гээл, Энэ ч сайн шүү Монгол залуус бид өөр өөрсдөө л Монголоо гэсэн сэтгэлтэй байхгүй бол хэн бидний Монголын төлөө явхав дээ мөн үү? Маргаашнаас дээл өмсч ганс сорж эхэлнээ ккк намайг дэмжээрэй үндэснийхээ хувцасаараа гоёцгооё.
Зиаг сонгууль

Зиаг сонгууль хаяанд ирчихлээ, Энэ Н,Энхбаярын сурталчилгаа биш шүү андуурав зүгээр л минмй хийсэн ажил бусад ажлуудын минь л адил, Энэ удаа би сонгуулиа өгөх гэсэн чинь үнэхээр хэнд өгөхөө мэддэггүй ээ уул нь би Бат-Үүлийг дэмжиж байсан юм, Авилгаас хол нэр нь цэвэр бас энд тэнд очиж худлаа үнэн олон юм ярьдаггүй, Яахав олон жил улсдаа зүтгэж явахдаа өөрийн багаа бүрдүүлдэг гэдгийг л мартсан байх л даа одоо яая гэхэв дээ,
Одоо 2 нэр дэвшигчид маань энд тэнд очоол бүх юмыг л үнэгүй болгоно татвараас чөлөөлнө цалинтай оюутан бэлдэнэ гээд л байхын, Би согуулиар байнга ажилдагийн хувьд хэлэхэд хэн нь том амлана тэр хүн л гардагийн, Ээддээ сонголтоо зөв хийцгээе болохгү бол сонгохгүй байсан ч яадийн тээ, За за эцэст нь гэр орноор чинь хөглөрөөд байгаа энэ захиаг чинь Даярга миний бие хийсэн юм шүү! Амжилт
Collection

За энэ удаа өмнө нь хийж байсан ажлуудаасаа тавьлаа, Зарим хvмvvс нь харж байсан ажилууд байгаа байхаа, Та бvхний ажлыг мөн чин сэтгэлээсээ хийж гvйцэтгэж өгнөө, Надаар vйлчлvvлж байгаарай kkk :-)

За манайнхан сайн л биз дээ, Юуны өмнө хэд хоногийн өмнө шивээс нэмүүлээдээ Ара ахад баярлсанаа хэлье сайн ажил болсон шүү. Анх 10-н жилд байхдаа шивээстэй ах нарыг хараад гүй мөн атаархдаг байж билээ, Тэгээд 9-р ангид байхдаа анх биендээ зүү хүргэж шивээстэй болж байж билээ ээж ааваасаа нуух нь хамгийн том ажил байж билээ, Одоо ч тахь болж дуусч байна өө , Би хувьдаа шивээсийг хөгжиж буй нэг том урлаг гэж боддог, Хамгийн гол нь цэвэр бүх хэрэгсэл нь 1 удаагийнх байх хэрэгтэй, нүдэн дээр чинь задалж нүдэн дээр чинь устгах хэрэгтэй мөн үү? Одоо 7 хоногийн дараа жаахан юм нэмж шивүүлээд зургаа тавинаа манайнхан харцгаагаарай хэр болж надад хэлээрэй ок,
За сайн байна уу манайхаан? Миний блогоор байнга зочилдог та бүгддээ баярлалаа! Гэнэт ХААН БАНК гэснээ дансны дугаар тавьчихаар гайхаж байгаа байхаа зааг би тэгэхээр тайлбарлъя, Би олон жил комикс ном хийжээ гэвч өөрийн гэсэн ганц ч номгүй юмаа дандаа л хүний номыг хийж байсан юм, Тэгээд би өөрийн номоо хийж хэвлүүлэхээр шийдсэн юм, Энэ бол морьтой ч болоосой гэдэг киноны зохиолыг бмчдэг Гармаа гуайн Сургамжит бяцхан өгүүллэг гэдэг зохиолоор хийсэн комикс одоо 3-н үзэгдэл зураад л ном болохын, Үнэнийг хэлэхэд би найз нар болон миний хөдлмөрийг үнэлдэг шимтэн үздэг та бүгдээсээ тусламж хүсч байна, Энэ зохиол нь Алтан өд наадмын шагналт зохиол юм заавал амжилтанд хүрэх учиртай, Залуусаа намайг дэмжээрэй Please!!!
МОНГОЛ НААДАМ

Зааг энэ зургийг маань мэдэхгүй танихгүй хүмүүс ховор байхаа, Оюуны өмч хулгайлагч сайтууд Даярга миний биеийг үл тоон сайтан дээрээ тависан билээ, Гэвч эрхийг нь авч бусдын хүртээл болгосон газрууд бас байнаа, UB print, Mildstone, Mongol shuudan, www.reklam.mn гэх мэтчилэн бусад блог болон сайтууд надаас зөвшөөрөл авахыг хүсье!
Subscribe to:
Posts (Atom)



















